Өнөөдрийн "Өдөр бүрийн талх"

1 САМУЕЛ 16:1-7
ЭЗЭН Самуелд айлдаж:
-Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв. Харин Самуел:
-Би яаж явах вэ? Саул үүний тухай сонсвол намайг алах болно гэв. ЭЗЭН айлдахдаа:
-Чи эм тугал авч, "ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ" гэж хэлэгтүн. Тахил өргөхдөө Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Чи Миний төлөө Миний харуулах хүнд тос цутгагтун! гэв. Ийнхүү Самуел ЭЗЭНий айлдсаныг үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахлагчид түүнийг угтахаар чичирсээр гарч ирэн:
-Та энхийн хэргээр ирэв үү? хэмээн өгүүлэв. Самуел:
-Энхийн хэргээр би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган, надтай хамт тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган, тэднийг тахил өргөхөд урив. Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад:
-Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна хэмээн бодов. Гэвч ЭЗЭН Самуелд айлдан:
-Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.

 

Сүүлд нэмэгдсэн

Image 2017-10-05

АМАА ЗАХИР

Facebook page